Нийгэм мэдээ

Танилц: Нарансэвстэйн боомтыг нээвэл ямар хууль, олон улсын гэрээг зөрчих вэ?

Байгаль хамгаалагчид, ТББ-ууд, эрдэмтэн судлаач, хуульчдын төлөөлөл өнөөдөр /2024.10.31/ хэвлэлийн бага хурал хийж, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцлээ.

"Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ" гэсэн заалт хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусаад байгаа юм.

Тэгвэл, хэвлэлийн бага хурал хийсэн төлөөлөл нь хэрэв Нарансэвстэйн боомтыг нээвэл дараах хууль, олон улсын гэрээ конвенцыг зөрчинө гэж онцоллоо.

Үндсэн хуулийн зөрчигдсөн заалтууд:

Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.2.8-д "…Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ…" гэсэн хэсэг

Монгол Улсын Үндсэн хуулийн

  • 1 дүгээр зүйлийн 2-т "… Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…";
  • 10 дугаар зүйлийн 2-т "…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…", 3-т… Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ….
  • 70-р зүйлийн 70.1-д Үндсэн Хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Зөрчиж байгаа олон улсын конвенциуд:

Монгол Улсын Засгийн газар Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан нь:

Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлд заасан "…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…", һ-д заасан "…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…" гэж заасан заалтыг Монгол улсын Засгийн газар зөрчиж байна.

  • Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцийн Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох:

1. Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө.

2. Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө…" гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
burhan
burhan
10 сар 31, 2024 17:53

hamgiin gol ni darhan gazariin hiliig shineer hiij baigaad taliin meltesiin altruu heden ger bul oroh gej ulaarch baigaa shuu dee.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
11 сар 1, 2024 18:10
Reply to  burhan

Хилд их ойрхон, цаанаас нь хөндийлж ухаад авчихаж мэдэхээр газарт байгаа бол тэр �##�тыг авчих нь ч дээр байж магадгүй л юм. Гэвэч очиж үзээгүй болохоор мэдэхгүй байна шүү.

Зочин
Зочин
11 сар 2, 2024 08:51

Ингээд төслүүдийг гацааж эхлэж байна даа.

Баагий
Баагий
11 сар 3, 2024 20:53

Яаран сандарч сайн сайхан хүн болох гэж тэнэгтээрэй.Цэгцтэй эмх журамтай цөөхөн боомттой байх нь чух�##� шүү.

хэ хэ
хэ хэ
11 сар 27, 2024 18:21

Дэлхийн мэдлийн зүйл шүү, Амг�##�анбаатар мэтийн мөнгөнөөс өөр зүйл харах нүдгүй хүмүүсийн мэдэл даанч багадана.

Холбоотой мэдээ

Back to top button