Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, СУЛЛАХААР болжээ

ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцуулсан билээ.
Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр хэлэлцэж, түүнд хоёр жилийн хорих ял оноон, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.
Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хурал өнөөдөр /2019.12.17/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд боллоо.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, суллах шийдвэр гарсан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцсон юм. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж дээ
Yalzarsan shuuh mongoliin shuuh engiin arduudad changa bogood huchtei uilchilne.ene muu gavyat bnu gavshgaach bnu mongtoi bnu hiisen hirgen notloh barimttai batlagdaad yal avchaad bhad l har tolgoigoo daaj chadhgui muu arichaagui g###g odoo sullagaad l zamhruulj zavshij alga bolood ogoh ni oilgomjtoi shde shudraga unen zuil gj yuuch alga ahiad l soron.....
Iim l l###r bgam daa hereg algaa mongol ulsaa har tamhind jivuulj avilgald iduuleed udahguo nohoin zamaar ali neg ulsiin koloni boloh n de
Манай энэ шүүх үнэн новш юм аа, нотлох баримттай баригдцан байхад яаахаараа сулалдаг юм бэ? Хар тамхичдыг ингээд өөгшүүлээд байх уу?
Монгол улсад Хар тамхичидад таатай нөхцөлийг бүрдүүлсэн улс нэртэйгээс сүртэй нь дээр дэлгүүрийн лангуун дээр нээлттэй зарчих дээр нь ижил хүйстнүүдийг хооронд гэрлүүлчих хоёр эрэгтэй хоорондоо сууж болно хоёр эмэгтэй хоорондоо сууж болно гэх мэт
Amarhuug sullasan ni zuv boljee. Arai denduu alagchilj handsan. Uur humuus bol sullagdaad l baigaa shu de.
Шуух хар тамхи хэрэглэхийг дэмжлээ гэж ойлгох уу унэхээр ялзарсан
Har tamhinii huuli chanqa baih estoi busad orond tsaatsaar awdaq manaih tolqoinii ildeq qehuu dee olon aawiin huuhdiiq alaqchilj bolohqui shuu dee
Sullasan ni zuv boljee.
Одоо челеетэй татах байх даа Энэний байгуулспн гавьяа ер юу юм бэ хун битгий уруу татаасай даа манайх ч одоо хар тамхины орон боллоо ял егч жужиглээд ч яахав шившиг болж байхаар шуухийг хаачих даа
Энэ азгүй залуугиин аз нь шовойжээ..Хөөн хэлэлцэх хугацаагаар энэ бтугай сданууд суллагдаад бгаа юм чинь...яадаг юм...сулла2..
Суллах нь зөв өө Амархүү харин эр хүн шиг байж муухай зуршлаасаа заавал салаарай.