Нийгмийн

“Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болж байна

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь” зүүн хойд Азийн улс орнуудын олон улсын зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, хошууч Ч.Лхамжав, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатар нар оролцож байгаа аж.

БНСУ-ын Инчион хотноо зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Филиппин улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, Онцгой байдлын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус зөвлөгөөнөөр “Улс орны гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавх, одоо ашиглагдаж буй технологиуд, бүс нутаг, үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн талаар баримтлах стратеги, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, шаардлага”-ын талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.

Энэхүү зөвлөгөөнөөс гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг үндэсний хэмжээнд хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж гаргах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button