НИЙГЭМ

Дэлхийн хошой аварга Э.Содномпилжээ "Нийслэлийн хүндэт иргэн" боллоо

Өнөөдөр /2019.12.17/ Пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга, "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Азийн тивийн аварга, УАШТ-ийн таван удаагийн аварга Э.Содномпилжээг "Нийслэлийн хүндэт иргэн” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард пауэрлифтингийн ДАШТ-ийн эрэгтэйчүүдийн -107кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн нь дэлхийн дээд амжилтад тооцогдож, улмаар "Гиннесийн ном”-нд бүртгэгдсэн билээ.

"Нийслэлийн хүндэт иргэн” цол тэмдгийг НИТХ-ын дарга Р.Дагва гардуулан өгсөн бөгөөд, үүний дараа Э.Содномпилжээ, "Миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, өндөр дээд шагналаар шагнасан Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэл хотынхоо хүндэт иргэн гэсэн хүндтэй энэ нэр хүндийг өргөж, үлгэр жишээ иргэн байх болно. Мөн цаашдаа бэлтгэл сургуулилтыг хичээнгүйлэн хийж, дэлхийн номер нэг гэсэн энэ амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээж байна” хэмээн хэлсэн юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button