Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.18/ болж байна. Хуралдаанаар нийт 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг тогтоол байгуулсан байна.
Ашигт малтмалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчил гэмт үйлдлийг таслан зогсоох зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан байна.
Мөн хуралдаанаар Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулах, тусгай зориулалтаар 2020 онд агнаж, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн тухай, Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.