Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөгийн үнэтэй байна
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод 2024 оны аравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байгаа юм.
Харин 2024 оны 10 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.96 сая төгрөгийн үнэтэй байна.
2024 оны 10 дугаарсард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.16сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.14 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
2024 оны 10 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 29.0 хувь (1082.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 9.0 хувь (384.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 31.9 хувь (1243.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 13.4 хувь (439.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.