УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг жилийн хугацаанд зогсооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилийн хугацаанд зогсоох тогтоол гаргалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллаж 2889 лицензийг нэг бүрчлэн бичиг баримтын шалгаж, нэгдсэн мэдээлэл, зөрчлүүдийг тодорхой болгосон байна.

Сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй лицензийг хууль биелүүлээгүй гэдэг шалтгаанаар цуцлаад байгаа бөгөөд 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болжээ.

Цаашид газар дээр нь очиж ажиллаж, хариуцлагатай уул уурхайн талаарх хууль дүрмийг мөрдүүлэх ажлууд үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button