С.Бямбацогт: Л.Болд та хар машинаар хоёр удаа УИХ-д сонгогдсон, тиймээс хар машинд итгэ
Яг одоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын Сонгуулийн хууль нь Монголын хувь заяаг шийддэг хууль. Түүх давтагддаг. Сургамжаасаа суралцах хэрэгтэй. Сонгууль болгоноор хар машины асуудал гардаг.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Л.Болд гишүүн та хоёр удаа хар машинаар сонгогдоод УИХ-д ороод ирсэн. Асуудал гараагүй байх. Тиймээс эргэлзээд хэрэггүй. Олон удаагийн сонгуульд асуудал гараагүй. Цаашид ч гарахгүй байх. Хар машин буруу тоолдог гэх шалтгаар гараар тоолж будлиантуулах вий гэсэн болгоомжлол бий.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Сонгуулийн тухай хуулийн төсөлд нам эвслээс нэр дэвшиж байгаа аль нэг хүйсийн төлөөлөл 20 хувиас доошгүй байна гэсэн заалт байгаа юм байна. Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох санал гаргасан ч гурван хүний саналаар унасан. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэй гишүүдийн тоо ийнхүү нэмэгдсэн нь хүчирхийлэлд анхаарах, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал, эрүүл мэнд боловсрол, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр маш их ахиц дэвшил гарч байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдөр бид маш чухал хууль хэлэлцэж байна. Улс орноо, хүнээ боддог хүмүүс маш олноороо орж ирээсэй.Эмэгтэйчүүд УИХ-д олноороо орж ирснээр сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн илүү нарийн хэсэгт сайтар хүрч ажиллах байх гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлж байсан. Тиймээс жендерийн квотыг эргэж хараач ээ гэж хүсэж байна.
Д.Оюунхорол: УИХ-дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувьд хүргэж өгөхийг хүсэж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ha ha 5:0
МАН намынхан анх хар машиныг эрс эсэргүүцдэг байсан өөрснөө сонгогдсон болохоор одоо итгэлтэй байна уу 2020 оны сонгуульд Бямбацогт унаад 2024онд үүнийгээ ярих болов уу
Bembchogt elbeg ahiigaa dagaad yvna har tereg hamaaguiee