УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хуулийн хугацаа: Ерөнхийлөгч төсөвт хориг тавьснаас хойш УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас /2024.11.20/ 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллээрээ бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болсон тухайгаа зарлах чигтэй байна.

УИХ төсвийн төслүүдийг ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ долоо хоногт хүргүүлсэн. Хориг тавих эсэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах байв. Хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эсэхээ зарлах юм.

Цаашид ямар үйл явц өрнөх дараалал, хуулийн процессыг тайлбарлая:

Өнөөдөр хэрэв хориг тавьж байгаагаа зарлавал Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.

Нэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

Хоёрт, хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна. УИХ-ын гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлнэ. Хориг тавьсан зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж, дүнг танилцуулна.

Гуравт, Хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

Дөрөвт,

  • Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна. Уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 20, 2024 10:39

Хориг тавьсан ч УИХ хүлээн авахгүй. Хэрэв хоригийг хүлээн авч дахин хэлэлцэх гэсээр байт�##� төсөв хэрэгжих хугацаа болж УИХ тарах болно. Тийм учир хоригийг хүлээн авах ямар ч боломжгүй. Энэ бол зүгээр л худ жүжиглэл...нэг нь хориг тавьсан дүр эсгэж нөгөөдүүл нь хэлэлцсэн дүр эсгэсэн...ард түмнээ л хуурсан үйлдэл

Зочин
Зочин
11 сар 20, 2024 17:49

Юу л бол

Зочин
Зочин
11 сар 21, 2024 14:20

Жинхэнэ жүжиг Энэ худ�##�ч хулгайч нөхрийг огцруулах хэрэгтэй шүү

Зочиниргэн
Зочиниргэн
11 сар 21, 2024 16:54

Энэ нэг үлбийсэн ЕӨК гэнэт амь орж байгаа юм уу.Жоохон эх орноо ард түмнээ бодооч.Согтуу хэвтэж байхаар.Жүжиг тавих юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button