Нийгэм мэдээ

Цахим халдлагад өртсөн тохиолдолд 113 дугаарт мэдэгдэх боломжтой

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Олон улсын түвшинд кибер гэмт хэргээс үүдэн гарах эдийн засгийн хохирлын хэмжээ,

  • 2024 онд 14.57
  • 2025 онд 17.6
  • 2026 онд 20.7
  • 2027 онд 23.8 их наяд ам.долларт хүрэх судалгаатай байгаа аж.

Харин кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн статистикээс харахад 2021 оноос эхлэн цахим залилах гэмт хэрэг өсөлттэй байгааг харж болохоор байна.

Манай улсад нийт залилах гэмт хэргийн 84 хувийг цахим гэмт хэрэг, 16 хувийг уламжлалт залилах гэмт хэрэг эзэлж байна. Тус гэмт хэрэг үйлдэгдэж буй платформоор ангилбал

  • Facebook 43
  • Instagram 6
  • Телеграм болон бусад апп 35 хувийг эзэлж байна. 

2023 оны байдлаар нийт 9270 цахим гэмт хэрэг бүртгэгдэж, 87.6 сая төгрөгөөр хохирсон байна. 

Гэмт хэргийн хохирогчдыг нас, хүйсээр нь авч үзвэл 

  • Эмэгтэйчүүд 5460 буюу 60 хувь 
  • Эрэгтэйчүүд 3677 буюу 40 хувийг эзэлж байна.

Мөн тус хэрэгт 11-17 насны 119 хүүхэд хохирсон гэх тоон мэдээлэл байна. Харин гэмт хэрэгт өртөгчдийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл, 

  • Нийслэл хотод 7823
  • Орон нутагт 1444
  • Бусад газар 3 тохиолдол бүртгэгджээ. 

Хувь хүмүүс рүү хамгийн ихээр халдаж буйн Фишинг халдлага байгаа бөгөөд энэ нь хууль ёсны байгууллагын нэрийг ашиглан хэрэглэгчийн эмзэг мэдээллийг хулгайлах кибер халдлагын нэг төрөл юм байна. 

Гаднаас харахад, хууль ёсны эх сурвалж мэт харагдаж, хэрэглэгчийг хурдан арга хэмжээ авахад шахаж шаардах, хортой сайтууд руу хөтөлж эсвэл татан авалт хийхэд хүргэдэг аж. Одоогийн байдлаар кибер халдлага, зөрчилтэй тэмцэхэд, Тагнуулын ерөнхий газар, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Зэвсэгт хүчний төвүүд ажиллаж байна.

Иймд халдлагад өртөж буй байгууллага болон хувь хүмүүс 113 дугаарт холбогдож өөрт тохиолдсон халдлагаа мэдэгдэх, гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button