Нийгмийн

ШУА-ийн Их чуулган болно

ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр болно. Энэхүү ээлжит Их чуулганаараа академичид “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: Шинэ хандлага, шинэ боломж” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх юм байна.

Технологийн шинэ хувьсгалаар дэмжигдэн улам бүр эрч хүчээ авч буй даяаршлын эрин үед улс орон бүрийн тогтвортой хөгжил шинжлэх ухаан, технологийн дэвшлээс шууд хамаарах хандлага бодит үйл явц болон хэрэгжиж эхэлсэн. Шинжлэх ухаан, технологи ба инноваци нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ажлын байр, баялаг бий болгодог учраас тогтвортой хөгжилд хүргэх хамгийн үр дүнтэй зам гэж үзэх болсон юм.

Манай улс 1996 оноос даян дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож ирсэн төдийгүй улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлогыг энэ үзэл баримтлалтай нягт холбон тодорхойлж иржээ. ШУА-ийн эрдэмтэд ч тогтвортой хөгжлийн бодлогын асуудлуудад идэвхийлэн оролцсоор ирсэн аж. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “Монгол улсын хөгжлийн номлол”, “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжил” зэрэг асуудлыг хэлэлцэн төр засагтаа тодорхой зөвлөмж хүргүүлсэн байна. Тиймээс энэ удаад улсынхаа тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг оролцоотой байх тухай асуудлыг Их чуулганаараа тусгайлан хэлэлцэхээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button