“Өнөр бүл”-ээс “Сайн номуун” хийдэд очоод хүчирхийлэлд өртсөн гэх 5 хүүхдийг төвд нь буцаажээ

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол /2024.11.20/-ын үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах кейсийг хөндөж асуусан юм.
Тодруулбал, "Өнөр бүл" асрамжийн төвийн таван хүүхдийг Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Сайн Номуун" хийдэд шавилан суулгахаар гэрээ хийж, аваачсан. Гэвч хүүхдүүд бие махбодын шийтгэл авсан нөхцөл байдал тогтоогдож цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаарх мэдээллийг тодруулж асуусан юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүн байна уу. Хүүхдийг яагаад шашны байгууллагад зуучилж байгаа юм бэ. Танай байгууллага хүүхдийг шашны байгууллагад зуучилснаас болоод таван хүүхэд өнөөдөр хүчирхийлэлд өртчхөөд байна гэж асуухад

“Өнөр бүл улсын асрамжийн газар хүүхэд халамжлах хувилбарт үйлчилгээ давхар явуулдаг. Энд үйлчилгээ авч байсан таван хүүхдийг өөрсдийнх нь хийсэн ярилцлага, хүсэлт, мэдээлэл дээр үндэслэсэн гээд тухайн асрамжийн төвийн даргын шийдвэрээр Налайхад байгаа сүм хийдэд шавилуулан суулгасан.
Эдгээр хүүхдүүдэд бие махбодийн шийтгэл авсан байж болзошгүй шинж тэмдгийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Энэ асуудлын дагуу 10 дугаар сард ажлын хэсэг байгуулагдаад “Өнөр бүл” төв дээр хяналт шалгалт хийж, эцэслэгдэж байгаа. Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр “Өнөр бүл”-ийн удирдах албан тушаалтан өөрөө шийдвэр гаргаж гэрээ байгуулаад энэ хийдэд шавилуулан суулгасан. Хүүхдийн эрхийн улсын байцаагч дүгнэлтээ гаргаад ажиллаж байна” гэх хариултыг өгсөн.
Энэ талаар “Сайн номуун” хийдээс тодруулан асуухад “Тухайн таван хүүхэд “Өнөр бүл” - ээс гаргасан хүсэлтээр хоёр сарын өмнө төвдөө буцаж очсон. Болсон явдлын тухайд манай хийд дэргэдээ сургуультай. Тэр хүүхдүүдийн хоёр нь найзуудтайгаа дугуй унаж байгаад цементэн дээр унаж, гар хөлөө шалбалсан. Үүнийг бие махбодийн шийтгэл гэж үзсэн байх. Цагдаагийн байгууллагаас шалгахад хүүхдүүд дугуй унаж байгаад шалбарсан гэдгээ хэлсэн. Харин асрамжийн төвөөс шашны байгууллага руу хүүхдийг шилжүүлэх нь хуулиараа боломжгүй гэдэг асуудал дээр хоёр байгууллага хариуцлагаа хүлээнэ” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хүүхдийг сүм хийдэд гэрээ байгуулан холбон зуучилсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох яаманд хүргүүлэн ажиллахаар бэлтгэж байна” гэсэн юм.
Б.ХАШ-ИЛД





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ МУУ ХӨСРИЙ ХИЙД ЧИНЬ ШАДАР САЙД С.АМАРСАЙХНЫ ХИЙД ШҮҮ ЛАМ НАРААС БУЗАР БУЛАЙ БҮХЭН ГАРАХ ЮМАА ХӨӨРХИЙ ӨНЧИН НЯЛХ ХҮҮХДҮҮДИЙГ БАС ГОШНОГДООД ЯВУУЛЦАН УУ? ЯАЦЫН БЭ? ЭНЭ МУУСАЙН ҮМХИЙ ЛАМАНЦАРУУД ЗҮГЭЭР Л ХҮН ХУЛХИДААД МӨНГИЙГ НЬ МӨРӨӨРӨӨ АВААД СУУЖИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ НААД БАЛИАР ХИЙДЭЭ ХААГААЧ ӨНЧИН ЯДУУСЫГ АСРАХ ГАЗАР БОЛГОЧИЙ ХӨӨШ ДАВАРЦАН БАЙНАШТ ЯРГАЧИНГУУДАА ТАРААЧЭЭ ТАР
Зарчихсан ч байж мэднэ
Shadar said Amarsaikhanii ah Nergui gedeg lamiin hiid iim baih ch gej dee
Хүчиндчихээгүй байгаа даа. Шалгасан уу?
Кейс гэхээ болчиоч ичээч чи тэгвэл нэг мөсөн англиар яриач монгол хэлний дайсан надхаа юу гэж ойлгоод байгаан зүгээр тохиолдол гэсэн үгшдээ мал минь