УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй"

Улс төрийн намын тухай хууль хуулийн хэрэгжих хугацааг 2027 он хүртэл хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжсэнгүй.

Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хоёр үндсэн асуудал хэлэлцэж, мэдээлэл сонссон.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Ардын их хурлын үе үеийн депутатууд, анхны байнгын ажиллагаатай парламентын бага хурлын гишүүдийг урьж өргөтгөсөн хуралдаан хийсэн.

Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар нэгэн хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ Улс төрийн намын тухай хууль. 2023.07.07-ны өдөр батлагдсан. Үндсэн хэрэгжилт нь 2025.01.01-нээс эхлэх учиртай. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл нь улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Хуулийн төслийн танилцуулга дээр байгаагаар "Улс төрийн намууд үлдэж байгаа хугацаанд бүтэц зохион байгуулалт, дүрмийнхээ өөрчлөлтийг хийж амжихгүй болсон. Амжихгүй учраас 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулж өгнө үү" гэсэн байна лээ. Уг хуулийг батлаад хэрэгжих хугацаа нь маш тодорхой байгаа. 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих учиртай.

АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 31 гишүүнээс 18 нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулж болохгүй гэж үзлээ.

Хэрэв намууд бүтэц зохион байгуулалтын асуудлаа ярихад хүндрэлтэй байгаа бол тодорхой хугацаагаар буюу 1-3 сар эсвэл яагаад хагас жилээр хойшлуулж болдоггүй юм. Яагаад гурван жилээр хойшилдог юм гэх асуулт байна. Гэхдээ ийм удаа хугацаанд хойшлуулж байгаагаа хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа" хэмээлээ .

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button