Нийгэм мэдээ
Өнөөдөр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиож, бүх нийтээрээ амарна. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүд амардаг.
Өнөөдөр зах, худалдааны төвүүд амрах эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас/УБЗАА/ тодруулахад "2024 оны 11 дүгээр сарын 26-ны бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгайлсан зохицуулалтын шийдвэр гарахгүй" гэж мэдээллээ.
Харин тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй юм байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.