Нийгэм мэдээ

Цаснаар ууланд хярд малтайгаа гарсан иргэнийг 40 хүн гурав хоног ажиллаж, буулгажээ

Ховд аймаг Мөст сум Бодонч чиглэлд их хэмжээний цас орсон үеэр малчин иргэн өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа очихоор малаа туун гарчээ. Улмаар цас лавсан орж иргэн 560 хонь, ямаатайгаа цасанд боогдож, мал нь дарагджээ.

Ингээд сумын ОБГ, банкны хамгаалалтын ажилтнууд зэргээс бүрдсэн 40 гаруй хүн гурван өдөр ээлжээр ажиллаж, малын хорогдол эрсдэлгүй зорьсон газар нь хүргэж өгсөн байна.

Тодруулбал, уулын хярд цасанд дарагдсан малыг алба хаагчид нэг бүрчлэн татаж гаргаж, цасыг нь унагаж жим гарган 70 км зайд орших хаваржаанд нь хүргэжээ. Тухайн газар техник явах боломжгүй тул арваад машин иргэдийг хамгийн боломжит цэг рүү ээлжлэн зөөж, зохион байгуулалтад орж ажилласан байна.

Харин малыг уул давуулахдаа цасны жимээр өвс үзүүлж цуваад оруулж 70 км замыг туулжээ.

Малчин иргэд та бүхэн отор нүүдэл хийхдээ цаг агаарын мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, ажлаа төлөвлөн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлгүй, аюулгүй байлгахад анхаарна уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2024 18:15

Ийм баян айлаас төлбөрийг нь гаргуул. Юун эрхэлцийн.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 18:49

Гарсан зардлын хагасыг нь ч болсон төлүүлдэг байх хэрэгтэй.онцгойгийнхон айл нүүлгэдэг болсон юм шиг бна.дараагийн айл хүлээж байгаа байхаа.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 18:52

Зардлыг төлүүл. Бидний татварт өгсөн мөнгөөр тусламж очсон.

Зочин
Зочин
11 сар 28, 2024 18:53

Нарантуулын хашаанд цас ордог юм

Зочин
Зочин
11 сар 28, 2024 20:16

Яг үнэн

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
11 сар 29, 2024 13:19

Нүүдэлчин Монгол гдэг чинь энэ шүдэ. Байга.лаас хараат амьдардаг..Орчин үетэйгээ хөл ниилүүлж амьдарч чадахгүй юм бол наад ма.лаа больсон нь дээр..Хотын бд энд цаснаас аймаар хорт утаанд утуулж үхэж бна..динаг ма.лчин гуай..

Зочинзочин
Зочинзочин
11 сар 29, 2024 16:35

Өвөл эхэлж байхад хаваржаа руугаа нүүж байдаг нь хүн м�##�гүй эргүүтсэн гэсэн үг үү?

Зочин
Зочин
11 сар 30, 2024 10:52

Баахан хүний ажлыг �##�дуулсан юмнууд бх юмаа

Зочин
Зочин
12 сар 1, 2024 07:17

Энэ одоо арай дэндүү ямар учиртай хаваржаа руугаа явж байгаа юм эргүү юмуу ёр нь төлбөрийг төлүүл ОБ м�##�чид нүүлгэхэд зориулагдсан юм шиг хариуцлагатай байх шүүү м�##�чин гуай

Иргэн
Иргэн
12 сар 1, 2024 08:23

Хаш-илд гуай Та ядаж гарчигаа зөв бичээч!

Холбоотой мэдээ

Back to top button