Бизнес мэдээ
Алба хаагч эмэгтэйчүүдийг “NURA” төвийн шинжилгээнд хамрууллаа

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас хэрэгжүүлж буй "Хууль сахиулахын байгууллага дахь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал" төслийн хүрээнд Хиймэл оюунд суурилсан Монгол дахь цор ганц эрт илрүүлгийн NURA төв хамтран ажиллаж, тус газрын 15 алба хаагчийг эрт илрүүлгийн шинжилгээнд өнөөдөр /2024.11.29/ хамрууллаа.
Урьдчилан сэргийлэх шинжилгээ, оношилгоонд хиймэл оюуныг ашиглаж буй, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаагийн хамгийн тод жишээ бол "NURA" эрт илрүүлгийн төв юм. "NURA" төвийн компьютер томографи, dexa, маммографийн аппаратууд бүгд хиймэл оюунд суурилсан гэдгээрээ онцлогтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.