Нийгмийн

Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт зудын эрсдэл өндөр байна

11 дүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.

Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 19:07

Архи, буузаа бэлд намын бэлэг очлоо шүү

Холбоотой мэдээ

Back to top button