Нийгэм мэдээ

Утааны сонсгол хийх өргөдөлд 1196 иргэн саналаа өгөөд байна

Агаар, орчны бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг иргэн Б.Мөнгөнхишиг D-parliament.mn нийтийн өргөдөл гомдлын цахим хуудсанд өргөдөл гаргаж гарын үсэг цуглуулж байна.   

“Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая" уриатай 2024 оны 11-р сарын 25-нд санаачилсан уг өргөдөлд өнөөдөр /2024.12.04/-ний байдлаар 1,196 иргэн санал өгөөд байна. Уг санал сарын хугацаанд 70 мянга хүрвэл утааны сонсгол болох юм.

Тус өргөдөлд манай улсын хоёр хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо.

Үүнээс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдсөнөөс үүдэн,

  • Амьсгалын замын өвчлөл, нас баралт
  • Зүрх судасны тогтолцооны өвчлөл
  • Хордлого, харшил
  • Хорт хавдар
  • Нөхөн үржихүйн эмгэг
  • Хоол боловсруулах системийн эмгэг
  • Хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйн хөгжлийн ялгаатай байдал
  • Хүн амын дархлааны түвшин буурах эмгэгүүдтэй холбоотойгоор хүн амын өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна.

Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол улсад маш том гарз хохирол юм.

Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал гамшгийн хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшил болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, гурван талын хамтын ажиллагаатайгаар шийдвэрлэхэд дэмжлэг болно" гэжээ.

Иргэд та бүхэн нийтийн өргөдөл гомдлын цахим системд хандаж саналаа өгөхийг хүсвэл ЭНД дараарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
12 сар 22, 2024 21:56

Утаагаа багсгамаар байна их хортой байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button