Нийгмийн
Фейсбүүкийн 250 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл задарчээ

Фейсбүүкийн 250 гаруй сая хэрэглэгчийн нэр, утас бүхий хувийн мэдээлэл цахим орчинд нээлттэй цацагдсаныг Британийн Comparitech компанийн шинжээчид олж тогтоожээ.
Компанийн мэдэгдснээр алдагдсан мэдээллүүд дунд ихэвчлэн Америкийн хэрэглэгчдийн мэдээлэл байх бөгөөд энэ зөрчлийг 12 дугаар сарын 14-нд илрүүлсэн ч хаанаас хакердсан гэдгийг саяхан л олж тогтоосон байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шинжээчийн өгүүлснээр Вьетнам дахь гэмт хэрэгтнүүд цахим халдлага үйлдсэн бөгөөд интернет-провайдер руу хүсэлт илгээснээр хэрэглэгчдийн мэдээлэл бүхий сайтыг хаажээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.