Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг албадан авчирлаа

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын хоёр иргэнийг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тайланд болон Швед улсаас олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ. 

  • Тайланд улсаас албадан авчирсан этгээдийн тухайд хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргосон байна. Тухайн иргэд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авчирчээ.
  • Харин бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авчирчээ.

Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран зохион байгуулсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2024 13:56

хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг барьж ирчихээд сүр болгоод байхдаа яахав, нөгөө томчуул нь яав ...

зочин
зочин
12 сар 5, 2024 15:18

Элбэгдорж, Сайханбилэг, Дулаанжарг�##�, Эрдэнэбилэг, Мөнхбат нарыг эрэн сурв�##�жилж авч ирж чаддаггүй юм уу. Карманы хулгайч авч ирээд иргэдийнхээ карманаас дахин хулгай хийлгэх үү?

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:18
Reply to  зочин

Элбэг,Сайханбилэг нтр бол гэмт хэрэг хийсэн хүмүүс бишээ, зарчмын болон бодлогын зөрөөтэй байр суурь тай Женко мэтийн улс төрчид тэдэнд гэмт хэрэгтний
шошого зүүж, нэр төрд нь х�##�даж, амь насанд нь зана лхийлж байгаа юмаа !

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:36

ЕЭЭЭ БАЗАРВААНЫ МУНДАГ 2
Ш АЖИЛЛАГАА

Холбоотой мэдээ

Back to top button