Утааны сонсгол хийхийг 30 мянган иргэн дэмжээд байна
Агаар, орчны бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг иргэн Б.Мөнгөнхишиг D-parliament.mn нийтийн өргөдөл гомдлын цахим хуудсанд өргөдөл гаргаж гарын үсэг цуглуулж байна.
“Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая" уриатай 2024 оны 11-р сарын 25-нд санаачилсан уг өргөдөлд хоёр хоногийн өмнө 1,196 иргэн санал өгөөд байсан бол өнөөдөр /2024.12.06/-ийн байдлаар 30,574 иргэн дэмжжээ. Уг санал сарын хугацаанд 70 мянга хүрвэл утааны сонсгол болох юм.
Тус өргөдөлд манай улсын хоёр хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо.
Үүнээс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдсөнөөс үүдэн,
- Амьсгалын замын өвчлөл, нас баралт
- Зүрх судасны тогтолцооны өвчлөл
- Хордлого, харшил
- Хорт хавдар
- Нөхөн үржихүйн эмгэг
- Хоол боловсруулах системийн эмгэг
- Хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйн хөгжлийн ялгаатай байдал
- Хүн амын дархлааны түвшин буурах эмгэгүүдтэй холбоотойгоор хүн амын өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна.
Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол улсад маш том гарз хохирол юм.
Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал гамшгийн хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшил болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, гурван талын хамтын ажиллагаатайгаар шийдвэрлэхэд дэмжлэг болно" гэжээ.
Иргэд та бүхэн нийтийн өргөдөл гомдлын цахим системд хандаж саналаа өгөхийг хүсвэл ЭНД дараарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sonsgol hiigeed yu shiideh yumb , alga bolchihu, tsahilgaan ii une buulga, ailuud butsaad halaaltaa tsahilgaanaar shiidne