НИЙГЭМ

Зөрчлийн хууль: Торгуультай, үзлэгт ороогүй автомашиныг түр саатуулах байр руу зөөнө

2024.12.01-нээс торгуультай, татвар, даатгалаа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан билээ.

Одоогоор техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байгаагаас 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа аж.

Тэгвэл хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал авах, сунгах, нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээг ТЦА болон АТҮТ-ийн албан хаагчид хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл байна.

Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлаж, хуульд заасны дагуу тусгай талбай, хашаа буюу түр саатуулах байранд зөөж шилжүүлж байгаа ажээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн8-д зааснаар:

  • Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хотын иргэн
Хотын иргэн
12 сар 7, 2024 10:34

Дүрэм журамаа бийлүүлэгүй авто машиныг дараа онд хөдөлгөөнд оруулах хэрэгтэйшдээ торгуулиа төлсөн ч дараа оны 1 нд эрх нь нээгдэхээр зохьцуулаачээ тэгэж байж журам энэ тэр хэрэгжинэшдээ

Иргэн
Иргэн
12 сар 7, 2024 11:41

ЗАВААРСАН АЛНУУДАА ХАШААНД ЧИНЬ БАГТАХ ЮМ УУ?

түгжрэл багасна даа
түгжрэл багасна даа
12 сар 7, 2024 14:25

ТҮР ч гэсэн түгжрэл гайгүй болно доо.

зочин
зочин
12 сар 7, 2024 15:49

Тэгээд наадахаа хэрэгжүүлээчээ. Барилдахаасаа таах�##�зах нь гэгчээр хичнээн их ч�##�чдаг юм бэ. Гадуур түгжрээ хэвээрээ л бна шүү дээ.

Зочин
Зочин
12 сар 7, 2024 18:40

Тэгээд хийж хэрэгжүүлж эхлээчээ

Зочин
Зочин
12 сар 8, 2024 10:57

О

Холбоотой мэдээ

Back to top button