УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Г.Тэмүүлэнгээр ахлуулсан төсвийн шинэ ажлын хэсэг хуралдаж байна
УИХ-аас баталсан 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, мөн УИХ хоригийг хүлээн авч баталсан хуулиа хүчингүй болгосноор Засгийн газар дахин ирэх оны төсвийн төслөө өргөн барьсан. Улмаар УИХ-аар өчигдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод хүргүүлээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан төсвийн шинэ ажлын хэсэг өнөөдөр /2024.12.07/ 13.25 цагт хуралдаж эхэллээ. 2025 оны Төсвийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх юм. Тус ажлын хэсэгт:
МАН-аас:
- Ж.Алдаржавхлан
- А.Ариунзаяа
- Т.Аубакир
- Ж.Батжаргал
- Б.Бат-Эрдэнэ
- Х.Ганхуяг
- Б.Заяабал
- О.Номинчимэг
- Л.Соронзонболд
- Б.Энхбаяр
- Д.Энхтүвшин
- Д.Ганмаа
- М.Мандхай
АН-аас:
- Р.Сэддорж
- Ж.Баярмаа
- Б.Жаргалан
- Д.Жаргалсайхан
- Ц.Мөнхбат
- П.Мөнхтулга
- С.Цэнгүүн
- Б.Түвшин
ХҮН-аас:
- Г.Уянгахишиг
- Ж.Золжаргал
ИЗНН-аас:
- М.Нарантуяа-Нара
Үндэсний эвсэлээс:
- Д.Пүрэвдаваа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сөрөг хүчин ахлагч хийх ёстой биш үү