Нийгмийн

Нийслэлийн сурагчид ӨНӨӨДРӨӨС амарна

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-ны Даваа гаригаас эхэлнэ. Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм. Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

• Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
• Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
• Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
• Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
• Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас амарна.

ОРОН НУТГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

• Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
• Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
• Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
• Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
• Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас эхлэх аж

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button