Орон сууцны үнийг буулгаж зарах боломжгүй хуулийг эсэргүүцэж, ҮХЦ-д хандлаа
Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулснаар үл хөдлөх хөрөнгийг анх захиалсан үнээс бууруулж зарах боломжгүй заалт бий болсон. Тодруулбал,
9 дүгээр зүйл. Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ
/Эдгээр зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаар/
9.1.Эрхийн улсын бүртгэлд тусгах газрын хязгаарлагдмал эрх, гэрээгээр ашиглах эрх, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд доор дурдсан дэс дарааллаар тодорхойлно:
9.1.1.газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд тухайн хөрөнгийн захиалгын гэрээнд заасан үнэ, захиалгын гэрээнд заасан үнэ байхгүй бол батлагдсан төсөвт өртгөөр тодорхойлогдсон үнэ;
9.1.2.газрын эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь үнэ, суурь үнэ байхгүй бол дуудлага худалдааны үнэ;
9.1.3.өмчлөх эрх болон түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бусад эрх, газрын эрхийг худалдах, эсхүл шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд гэрээ, хэлцэл, эсхүл эрх шилжүүлсэн шийдвэрт тусгагдсан үнэ;
9.1.4.газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ, эсхүл барьцаалбарт тусгагдсан тухайн эд хөрөнгийн барьцааны үнэ;
9.1.5.үнийн талаар өөрчлөлт орсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр тогтоолгосон үнэ.
9.2.Мэдүүлэг гаргагч эд хөрөнгийн үнийг бодитой мэдүүлнэ.
9.3.Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.
Тэгвэл уг хуулийн хүчингүй болгохоор хуульч О.Батхүү Үндсэн хуулийн цэцэд хандана гэдэг мэдэгдлээ.
Тэрбээр, "Хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын иргэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах эрхгүй болсон. Жишээ нь, Та хоёр өрөө байраа 150 сая төгрөгөөр авсан байлаа гэж бодъё. Тэр байраа хямдруулаад, 120-130 сая төгрөгөөр заръя гэвэл нэр шилжүүлэхгүй. Улсын бүртгэлийн байгууллага таны худалдан борлуулах гэрээг хүлээн авч бүртгэхгүй гэсэн үг.
Энэ хууль иргэд болон ААН-үүдэд хүндээр тусаж байна. Жишээлбэл, Дархан-Уул аймагт нэг гурилын компанийн захирал мөнгөний хэрэг гарлаа гээд компаниа хямдруулаад заръя гэтэл нэр шилжихгүй ийм нөхцөл үүссэн. Монгол Улсын иргэд өмч хөрөнгөө хэзээ, хэдээр зарахаа өөрсдөө мэдэж шийддэг баймаар байна" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРОН СУУЦНЫ ҮНЭ АЛЬ ДҮҮРЭГТ БАЙРЛАЖ БАЙГААГААС ҮНЭ НЬ ХАМААРНА
орон сууц ялангуяа хуучны байрууд бол үнэ тэнгэрт тулт�##� өснө гэж байхгүй. яагаад хуучин үнээр зарж болохгүй гэж. яагаад болохгүй гэж. үргэлж дээшээ цойлж байдаг үнэ ч гэж юу байхав. Хувь хүний үл хөдлөх хөрөнгөө хэдээр зарахыг зааж байдаг төр ч гэж юу байхав. эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашнаа хө. Улс татвараа л авна ш д, өөр юманд хошуу дүрэх хэрэгггүй. Манайхан 150 саяар авсныгаа 151 сая болгоод зарчихгүй юу, мэдээж бичиг цаасан дээр. үнэ өссөн үү өссөн, хууль зөрчсөн үү үгүй, бүртгэх ёстой юу ёстой