Нийгэм мэдээ

Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээ хийхийг хойшлуулах, цуцлуулах саналыг холбоодоос хүргүүллээ

Хүнсний хувьсал ТББ, Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ, Монголын Мал Зүйч Үржүүлэгчдийн Үндэсний Холбоо, Монголын Тариаланчдын Үндэсний Холбооноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн Газар, ЭЗХЯ, ХААХҮЯ, УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр/завсрын гэрээг хойшлуулах, зогсоох тухай шаардлага аж.

Ингэхдээ, дээрх улсуудтай завсрын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь эдийн засаг, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулах алхам болж байна хэмээн үзэж шаардлага хүргүүлж байгаа тухайгаа тусгасан байна.

Мөн олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ таатай нөхцөлөөр нэмэгдүүлэх зорилгоор хийдэг.

Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байгааг дурджээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 12, 2024 16:01

чөлөөт худ�##�дааны гэрээг бат�##�сан нь сайн гэж бодох юм, манай импортын га�##�ийн татвар ердөө 5%, нөат 10%. харин оросынх жишээ нь 40-60%, бид орост бараа худ�##�даж чадахгүй нөхцөлд байгаа, тиймээс ноос ноолуур, арьс шир, эсгий хувцас, хивс, мах гээд экспортолж чадах бүтээгдхүүн олон бий. Тэгээд ч үйлдвэрлэгчид маань бүтээгдхүүнийхээ гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж гэж харж байна, одоо бид 3,5 сая өчүүхэн зах зээл дотроо эргэлдэх вэ ээ. Харин оросын банкууд хоригт орсон тул яаж шүү төлбөр тооцоогоо хийж байх юм бол, ямар ч байсан бид чинь шатахуунаа аваад болоод л байгаа, тэр гарцаар төлбөр тооцоог хийж болох байх гэж бодох юм.

УВ иргэд
УВ иргэд
12 сар 12, 2024 22:53

Үнээ дураараа өсгөж иргэдийг шулдаг новшнууд шударга өрсөлдөж чадахгүй бна уу. Төрийн хийх ажлыг шулаачид заах уу аан

Холбоотой мэдээ

Back to top button