Иргэн: 6 айлын 30 гаруй хүн хоёр сар ус, дулаангүй амьдарч байна
Хан-Уул дүүрэгт байрлах Дулааны III цахилгаан станцын ажилчдын хуучны нэг давхар байранд энэ оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн дулаан дамжуулах шугам эвдэрсэн гэх шалтгаанаар цэвэр ус болон дулааныг хязгаарласан хэмээн тус байрны оршин суугч манай редакцад хандлаа.
Иргэн "Одоогоор тус байранд зургаан айл амьдардаг. Гэтэл дөрвийнх нь ус, дулаангүй хоёр сар амьдарч байна. Бидний хувьд тус станцад насаараа ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан болоод үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүмүүсийн үр хүүхэд.
Жишээ нь, Манай ээж тухайн станцад 1982 онд Түлш эрчим хүчний яамны илгээлтээр ирж 25 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэмж аваад гэртээ суух болсон. Удалгүй нас барсан. Анх ажилд ороод нас барах хүртлээ Түлш эрчим хүчний яамны илгээлтээр ирсэн хүмүүсийг байртай болгоно, амьдрах нөхцөлийг сайжруулна гэх асуудлаар Дулааны III цахилгаан станцаас хамт тэтгэвэр, группэд гарсан 15 хүмүүсийн хамтаар хөөцөлдөж байгаад яг уг асуудал шийдэгдэхийн өмнө бурхан болж, байранд орох эрх хасагдсан юм. Одоогоор манайх 38 жил уг байранд амьдарч буй.
Саяхныг болтол амар тайван амьдарч байсан бол сүүлийн хоёр сарын хугацаанд ус, дулаангүй байгаа юм. Энэ талаар холбогдох газруудад хандсан боловч шугам, хоолой засагдах боломжгүй гэх мэдээллийг өгсөн.
Энд 3-65 насны 30 гаруй хүн амьдарч байна. Халаалтгүйн улмаас ханиад, хатгаа авч хүнд нөхцөлд орчхоод байна. Гэтэл албынхан биднийг "байраа чөлөөлж, гар" хэмээн хөөсөөр буй. Үнэхээр аргагүй болоод хэвлэлд хандаж байна" хэмээн бидэнд учирлалаа.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HAJUUD N BAIDAG ORON SUUTSAND BI AMIDARDAG. NAAD BAIRIIG CHIN TOIROOD ARHIDALT BOLOOD BNA ORTSOND N ORON GERGUI HUMUUS AMIDRAAD BNA. OSWUR NASNII HUUHDUUD SHUNU OROI ARHI UUGAAD BNA. 38 JIL AMIDRALAA GENEE ULSIIN BAIRAND 38 JIL UNEGUI SHAHUU AMIDARSAN BOL BOLOOSHDE YMR ARCHAAGUI YMBE
Газарт оруулаад оронд нь байр өгчихөөч
3 р станц урд нь нэг булааж авах гээд бараагүй УИХ гишийн ирж хэлээд болиулж байсан . Одоо тэгээд хужаа санаа гаргаж ус дулаанын ээлжилж хааж боох арга аваад хөөж байгаа. Үнэхээр муухай газар байна лээ ДЦС 3 ичмээр газар шүү. Ахмад настанаа хүлээж авч хүндлэх нь битгий хэл хөөж туудаг цэргийн байгуулгаас долоон дор газар байна лээ.
Дарга амьдардаггүй байр бололтой
Ийм хүйтэн үед яаж байгаа юм болоо. Хүний эрхийн комисд ханд !. Хуулиндаа бол 10 сарын 1 ээс хойш дулаанаар тасалж , хөөж гаргаж болохгүй хуультай байх