Нийгэм мэдээ

Сургууль, цэцэрлэгийг карентилахгүй

Улирлын томуу, томуу төст өвчний идэвхжил өрнөж, цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийнхан дунд өвчлөл өндөр байна. ЭМЯ, ХӨСҮТ бусад холбогдох газрууд томуугийн мэдээллийг тогтмол солилцож, хариу арга хэмжээнүүдийг авч ажиллаж буй. Гэвч нийгмийн сүлжээнд иргэд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, карентилах асуудлыг хөндсөөр байна.

Харин холбогдох газруудаас карентилах нөхцөл байдал үүсээгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар долоон аймаг томуу, томуу төст өвчлөлийн идэвхжилийн түвшинд, Улаанбаатар болон 13 аймагт томуугийн өвчлөл алаг цоог буюу идэвхжилийн дараагийн түвшинд, улсын хэмжээнд ганцхан Дархан-Уул аймаг улаан түвшинд шилжжээ.

Томуу, томуу төст өвчний дээрх нөхцөл байдал нь танхимын хичээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 12:03

????

Анужин
Анужин
12 сар 13, 2024 14:27

Эцэг эхчүүд хүүхдээ арчилж анхаарв�##� өвдөхгүй шт.Ханиад хүрвэл цэцэрлэг сургуульд.явуулахгүй гэрээр арга хэмжээ ав. Бэртэгчин царайлж цэцэрлэг, сургуульд явуулж бусдын хүүхдийг хорлохгүй баймаар

Зочин
Зочин
12 сар 14, 2024 07:37

Монголд карёнтилах гэдэг үг байдаггүй шүү. Үйл ажиллагааг нь хязгаарлах гэж бичиж болно шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button