нийгэм

Ховд аймагт малын гоц халдварт мялзан өвчнөөс үүдэж хорио цээрийн дэглэм тогтоолоо

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр нотлогдсон байна.

Тодруулбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дээж явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 25-285, 25-286 дугаартай шинжилгээгээр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь оношлогдож баталгаажсан байна. Тиймээс тус сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Ховдын орон нутгийн хэвлэлээс мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button