УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Тэтгэлгээр явсан хүүхдүүдтэй байнгын холбоотой байж, боломж нь гарвал уулздаг

Хотын төв цэгээс 300-500 метрийн үйл ажиллагаагаа явуулах энэхүү сургалтын төвд хүүхдүүдийн дуу хадаастай. Тэд монгол болон англи хэлээр бие биентэйгээ элдвийг ярилцана. Үүднээсээ эхлээд л ийн угтах тус газарт 10 сургалтын танхим, оффис өрөө харагдсан юм. Өрөө болгоны хаалган дээр дэлхийн томоохон улс орны хотуудын нэр бичээстэй. Харин хүүхдүүд бие даан суралцахын хажуугаар, багшийнхаа хичээлийг сонсох ажээ.
"Bay Atlantic University"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу "Оюутан 100" төсөл хөтөлбөр нь 2017 оны зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийжээ. Төлөөлөгчийн газрын үндсэн үйл ажиллагааны гол зорилго болсон АНУ-д бакалавр, магистрын сургалтад 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн хүрээнд эхний жил 100 гаруй оюутан залуус хамрагджээ.
2017-2019 онуудад төлөөлөгчийн газраас зохион байгуулсан бакалаврын сургалтын элсэлтийн шалгалтад нийт 1310 ЕБС-ийн сурагчид хамрагдсанаас 300 сурагч 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй оюутан идэвхтэй суралцаж байгаа аж.
Харин магистрын шалгалтанд 130 гаруй хүүхэд хамрагдсанаас 78 оюутан тэтгэлгийн эрх авсан байна. 2019 оны тавдугаар сард төслийн анхны 24 магистр амжилттай суралцаж төгсөн, эх орондоо эргэн иржээ. Гурван жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн "Оюутан 100" төсөл хөтөлбөр 2019 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дууссан аж. Харин одоо хэрэгжүүлсэн төсөл, хийж буй ажлынхаа үр шимийг хүртэж, АНУ-д 35 хувийн тэтгэлэгтэй суралцаж төгссөн, цаашид суралцахаар төлөвлөж байгаа оюутан залуусынхаа нэрийн хуудас нь болсон, хойшид ч байх болно гэдгийг АНУ-ын Ментора коллежийн Монгол дахь салбарын хамт олон хэлсэн юм.
Ийнхүү сургалтын төвийн захирал Ц.Баярмаатай ярилцлаа
-Сургалтын төвийн талаар мэдээлэл хүргэвэл?
-Манай сургалтын төв эх оронд нь ээж аавынх нь дэргэд хямд төлбөртэйгөөр англи хэлний академик түвшнийг зааж, хэлний бэлтгэлгүйгээр мэргэжлийн ангид суралцах боломжийг хангаж өгөхийг хүссэн.
Мөн манай сургалтад "Давуу тал олон бий. Унших, ярих, сонсох, бичих академик түвшнийг бүрэн хангана. Магадлан итгэмжлэгдсэн програмаар ордог. Нийт 15 түвшин бүхий 1.3 жилийн програмтай. IELTS болоэ TOEFL-ийн оноотой дүйцүүлэхээр сургалт юм. Албан ёсны эрхийг нь авахын тулд гурван стандартыг баримталдаг.
Монгол дахь Ментора коллеж 2018 оны зургаадугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сургалтын хөтөлбөрүүд маань АНУ-ын эрчимжүүлсэн англи хэлний сургууль, хөтөлбөрүүдэд итгэмжлэл олгодог СЕА (The Commission on English Language Program Accreditation) байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байдаг.
Монгол дахь Ментора коллеж Америкийн Ментора коллежтой ижил сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Монгол дахь Ментора коллежид англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээр бакалавр, магистрын 35 хувийн тэтгэлэгт хамрагдан АНУ-ын Вашингтон ДС хот дахь "Bay Atlantic University"-д суралцах боломжтой юм.
-Сургалтын төвийн онцлогуудаас дурдвал?
Нэгт, улс бүрд байршлаа заадаг. Энэ нь Засгийн газрын ордноос 500 метр доторх зайд, аюулгүй бүсэд байрлах явдал юм. Манайх одоо 450 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёрт, сургалтын болон сургалтын бус үйл ажиллагааг идэвхтэй явуулах. Сургалтын бус үйл ажиллагаа гэдэг нь элсэлт бүрийн хоёр дахь долоо хоногт пицца парти хийдэг. Мөн бусад нэрэмжит уралдаан тэмцээнд оролцдог.
Гуравт, ижил тохижсон анги танхимд сургалтаа явуулах явдал юм.
Мөн 5-11 хүртэлх ангийн суралцагчид манай сургалтын төвд суралцсанаар Вашингтон ДС хотод 21 хоногийн зуны сургалтад хамрагдах боломжтой байдаг. 70 хувь нь сургалт, 30 хувь нь аялал юм. Манай сургалтын төв 12 дахь жилдээ уг үйл ажиллагааг зохион байгууллаа. АНУ дахь сургууль маань бакалавр болон магистраар жилд гурван удаа элсэлт авдаг. Ингэхдээ мэргэжлийн ангиудад элсэлт авдаг юм. Мөн албан ёсны эрхтэйгээр сургалтыг нь оруулж ирсэн тул IELTS болон TOEFL-ийн оноогүйгээр зөвхөн манай сургуульд хэлний бэлтгэлээрээ дамжуулж, суралцах боломжтой юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
Энэхүү сургалтын төвийн талаар тэрбээр, "Би Менторатай хамтарч олон арга хэмжээ хамтарч зохион байгуулж байна. Анхнаасаа монголд англи хэлийг сургах, зохион байгуулах дээр анхаардаг.
Миний хувьд олон улсын томоохон лекцийг англи монгол хэлээр их сургуулиудад тавьдаг шүү дээ. Тийм болохоор англи хэл сайн сур гэж ярихдаа биш хэлний мэдлэг олгох газруудыг дэмжихдээ гол нь учраас би Ментораг дэмжиж ажилладаг. Менторагийн нэг онцлог нь энд англи хэлээ сайн сураад, олонд танигдсан хүүхэд дараагийн тэтгэлгээ хүртэж байгаа нь бодит үр дүн юм. Өмнө нь АНУ-д айлчлалаар очих үедээ Bay Atlantic-ын их сургуульд очиж байсан. Байнгын холбоотой байдаг. Одоо тэтгэлэг гардуулж байгаа хүүхдүүдтэйгээ Америкт очоод уулзах бодолтой байгаа. Хүүхдүүд гадаад хэлийг эх орондоо эзэмшээд, мөрөөдлөө биелүүлж чадаж байгаад нь талархаж, баярламаар байдаг. Томчууд бид хүсэл мөрөөдөлд нь жаахан ч гэсэн дэмжлэг болох хэрэгтэй шүү дээ" гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оффшорчин нүүрсчин
хэзээ ийм тэтгэлэг зарлагдаад байпаг юм мэпээлэлд ойрхон хүмүүс аваад байдаг юм байнаа ардын хүүхдүүд явж болдоггүй юмуу
Энэ сайхан сургалтын төвд хүүхүүдээ суралцуулах талаар мэдээлэл авах хэрэгтэй юм байна шүү.
дандаа нойрмог царайлж явдаг новш.Ханна бнаа тэр тэтгэлэг үүд чинь?