Нийгэм мэдээ

Уулархаг нутгаар цас орж, хүйтний эрч суларна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2024 оны 12-р сарын 27-ны 20 цагаас 12-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Цэцэгнуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button