Байгаль орчинНИЙГЭМ

Баянхонгорын Гурванбулагт хамгийн зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15.0 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Салхи өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсжээ.

Харин Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 14-15 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм хүйтэн хоносон байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button