Нийгэм мэдээ

Төв аймагт машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, 44 настай эмэгтэй амиа алджээ

Төв аймагт машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, 44 настай эмэгтэй амиа алдсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймаг, Баян сум Өгөөмөр 2 дугаар баг зам тээврийн осол гарч 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байгааг гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг  очиход,  "Bongo3" загварын автомашин,  "Prius" загварын автомашинууд мөргөлдөж "Bongo3" загварын автомашины жолооч иргэн О /56 настай, эрэгтэй, зүүн хөл хугарсан/, Prius загварын автомашины зорчигч А /44 настай, эмэгтэй, амь насаа алдсан/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгч Цагдаад хүлээлгэж өгсөн" гэх мэдээллийг өглөө.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button