Гадаад мэдээСонин хачин

“Home Alone” киноны найруулагч Кевиний аав ээж ямар ажилтай вэ гэдгийг дэлгэлээ

“Home Alone” киног үзсэн зарим хүмүүс МакКалистерийн гэр бүл хэрхэн Чикаго дахь гэр бэлэн Парис руу бүгдээрээ аялах хэмжээний чинээлэг болсон талаар гайхсаар ирсэн байх. Тэгвэл тус киноны найруулагч Кристофер Колумб кино дээр огт гарч байгаагүй мэдээлэл болох Кевиний аав, ээж ямар ажил хийдэг гэдгийг байсан гэдгийг дэлгэжээ.

Тэрбээр “The Hollywood Reporter” сэтгүүлийн подкастанд оролцохдоо “Тухайн үед би киноны сцена бичигч Жон Хьюзтэй энэ талаар ярилцаад, тэд ямар ажил хийдэг болгохоо шийдсэн. Байшингийн зооринд манекен ашигласан болохоор тухайн үед ээжийг нь маш амжилттай карьертай загвар зохиох бүтээгч хүн байлгая гэж ярьж байсан санагдана” гэсэн юм.

Колумб нэмж “Жон Хьюзын өөрийн туршлага дээр үндэслэн зар сурталчилгааны мэргэжилтэн байсан байх. Гэхдээ аав нь ямар мэргэжилтэй байсныг сайн санахгүй байна. Харин ээж нь л маш амжилттай карьертай загвар зохион бүтээч байсан гэдгийг санаж байгаа” хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ Кевиний ээж нь амжилттай эмэгтэй байсан учир Парис руу аялах мөнгөтэй байсан байх гэдгийг онцолжээ.

Киног үзсэн хүмүүс Кевиний аавыг гэмт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэх таамаглал интернэт дээр дэвшүүлээд байсан юм. Тэгвэл Колумб энэ таамаглалыг үгүйсгэжээ. Энэ талаар тэр ярихдаа “Ямар ч байсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнх биш. Хэдийгээр тухайн үед Чикагод зохион байгуулалттай гэмт хэрэг их гардаг байсан ч гэсэн” хэмээсэн аж.

Эх сурвалж: Fox 59

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 31, 2024 16:14

Яаж орчуулсан хар хүүр вэ?

Иргэн
Иргэн
1 сар 1, 2025 22:09

Ёох, энэ орчуулга, хэллэг найруулгын байж байгааг ээ! Ичиж үхмээр юм. Буяндорж гуай Та бичгийн хүн биш байна. Дунд сургуулийн жаахан хүүхэд ч өөрөөс чинь хамаагүй дээр орчуулж бичнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button