У.Хүрэлсүх 14 тэрбумын хэрэгт холбогдсон ч ЦАГААДСАН учир НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ

Сонгуулийн тухай хуулинд авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг суулгаж өгөөд буй. Үүнтэй холбогдуулан авлига албан тушаалын хэргээр ял эдэлсэн, эдэлж буй Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба, С.Сономпил, Ц.Сандуй нарын нэр дэвших эрх шууд байдлаар хаагдаад байгаа юм.
Мөнхүү авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Баянсэлэнгэ, Д.Дорлигжав, Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн нэр дэвших эсэх асуудалд эрсдэл үүсээд байна. Үүнтэй зэрэгцээд, “Хадгаламж” банкны 14 тэрбумын асуудлаар яллагдаж, давж заалдах шатан дээр цагаадаж байсан У.Хүрэлсүх нарын нэр Сонгуулийн хуулинд орсон шинэ заалтад хамрагдах уу гэсэн асуудал гарч ирсэн.

Тухайн үеийн шүүхийн тогтоол 
Тухайн үеийн шүүхийн тогтоол
МАН-ын өнөөгийн дарга У.Хүрэлсүх яллагдаж байсан нь үнэн ч давж заалдах шатны шүүх хурал дээр цагаадсан. Тиймээс шүүхээс цагаадсан хэрэг дээр Сонгуулийн хуулийн шинэ заалт үйлчлэхгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Энэ талаар цахим орчинд маргаан дэгдэж, “У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн байхдаа улсын 14 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Нэр дэвших эрхгүй” гэсэн шүүмжлэл өрнөж буй юм.

Хэргийг сануулахад, одоогоос 12 жилийн өмнө Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял авч байсан түүхтэй. Улмаар уг мөнгө төлөгдөөгүй үлдсэн талаар хэвлэлүүд мэдээлдэг.
Сонгуулийн тухай хуулинд Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын саналаар суусан уг заалтыг унах эрсдэл үүсэхэд МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвээр авч үлдэхийг гишүүдэд даалгасан байдаг. Тэр ч үүднээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дэвших явцад эрсдэл үүсэх эсэхийг урьдчилан тооцсон гэх таамаг үүсгэж байгаа билээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуулинд маан дарга ард иргэдийг ялгаварлан шүүн гэж байхгүй байхаа ийм шүүх прокурортой улс авилга хээл хахуул хөгжиж улс орон маан ядуурах нь зөв шүү дээ
Энэ нөхөр их маапаантай нөхөр дөө худлаа шударга царайлсан новшийн амьтан Цагаан суваргыг төрд авна гэсэн хаана байна ЖДҮ д холбогдсон нөхдүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж бүлт үсрэнэ.Одоо нөгөө ЖДҮ чин Амарбаясгалантайгаа дөрөө харшуулж явааг харахад камерийн өмнө жүжиглэнэ Утааг бууруулсан гавъяатан гээд манайхан магтдаг л юм байна хорт хий нь их гараад нилээн хэдэн хүнээ угаараас болж амиа алдлаа.Өөриигөө тагнуулж балайрана Намаа 2 хуваана Сонгуульд ялагдангуут гадагшаа зугатаад алга болно.Янзын нөхөр.
manai suh janjing ner devshuulehgui gevel jinhene boslogo garah bailgui xexe
муу лалрын манангууд өөрсдөдөө зориулж хууль гаргаж биднийг илт доромжилж байна,тэр тусам нь сонгохгүй байж байгаад бүгдийг нь шоронд илгээх хэрэгтэй
модон сэлэмт HOOK. HOOK гэдэг чинь хулгайч гэсэн англи уг шуу
yag odoogiin nuhtsul baidalaar bol Hurelsuh ner devshihgui bol uur hen ner devshuuleh veede. shudraga eh oronchdiig djih heregtei
Одоо ч элдэв янзаар л хорлож засгийн эрхэнд шунаж, хийж байсан олонд хэрэгтэй ажлыг нь таслаж, Энхбаяр гуай шиг хэлмэгдүүлэх арга ч л явагдах байх даа!
Uhna ner devshih erhgui shuu!!!
Шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэж гэм буруугүй буюу гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон байна. Өөр яах юм.