Нийгэм мэдээ

Зайсангийн хуучин гүүрийг нурааж, шинэчлэхэд ₮15 тэрбумыг төсөвлөсөн байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас бүрэн хааж, нураахаар болоод буй. Гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Тухайн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна. Зайсангийн төмөрбетон гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажил 2022-2026 онд үргэлжлэх бөгөөд нийт төсөвт өртөг 41.1 тэрбум төгрөг. Үүнээс баруун гүүр буюу шинэ гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг.

Харин хуучин гүүрийг шинэчлэх болсон шалтгааныг "1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон" гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тайлбарлалаа.

Мөн нийслэлийн төсөвт энэ онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан бөгөөд үүний дийлэнх буюу 85.9% болох 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ гэж тооцоолсон байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХОТЫН МЭР НЯМБААТАР ГЭДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ХОТЫН ИРГЭДИЙН ЭСРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН МАШ ТОМ АЛАХ ХЯДАХ АЖИЛЛАГААГ ҮЙЛДСЭН ХУЛГАЙЧ ЭНЭ БАЙТУГАЙ ИХ МӨНГӨ БОСГОЖ БАЙГААШТ .МАШААНЫ ТАТВАР ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАР ГЭЭД ТЭНГЭРТ ТУЛТАЛ ШААСАН ЭНЭ ХҮН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХАЙРТ НАМДАА ӨГӨХ МӨНГӨӨ БОЛ ХИЙЦЭН ГАР ШҮҮ.ЭНЭ 15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭГ МУУ БОГИНОХОН ГҮҮР БАРИНА ГЭДЭГ БОЛ БАЯН ХУЛГАЙЧУУДЫН БАЯРХАЛ ЮМ ДАА.БИ Л ЛАВ 15000 ТӨГРӨГ ОЛОХ ГЭЖ НУРУУГАА БӨГТИЙТӨЛ БОРЖУР ЗӨӨГӨӨД ОЛЖ ЧАДААГҮЙ ЭНЭ МӨНГӨНӨӨС НЬ АДИС АВАХ ЮМСАН

Зочин
Зочин

Ээ болиочээ. Ачааллаа дийлэхгүй штээ. Хүмүүс алхаад бөглөрөлийг тойрч болдог урин дулаан цагт болоочээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гүүрийн ажлыг гол хөлдөхөөр хийдэг

Зочин
Зочин

Манай дарга нар үнэхээр нэг бодлогогүй зүгээр л хурдан цавчаагаа хийх гэсэн шийдвэрүүд гаргадгийн нэг жишээ бол Зайсангийн гүүр. Анхнаасаа өргөн Яармагийн гүүр шиг гүүр бариад хуучныг нь шууд буулгах байсан юмыг хоёр ажил болгож бөөн мөнгө үрэн таран хийж байх ч гэж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн муулах хэнээтэй байдаг юм уу? Тэнд чинь яармагийнх шиг гүүр барих зай байна уу? Очоод хар даа

Холбоотой мэдээ

Back to top button