Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нар дэлхийн шилдгүүдтэй тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ирэх сарын 15-нд “Аса Арена”-д ээлжит тулаанаа хийх болсон талаараа мэдээлэл хийлээ.
Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA-ы нэр дээр зохион байгуулах аж. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах “Аваргуудын үдэш” нэртэй тулаанаа хийх гэж байгаа юм байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш ялалттай, шилдэг дөрвөн тамирчин бий. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорилоо. Одоогоор “Баянгол” зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Багш маань 14 хоногийн хугацаагаар ирээд нутаг буцсан. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө ирнэ. Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд асуудал их. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд хоёр хоногийн дараа АНУ-руу буцна. Тэнд бэлтгэлээ хийж байгаад ирэх сарын 10-нд эргэн ирж, тулаанаа хийхээр төлөвлөсөн.
Би 61.2 кг буюу дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгчөөр 2-3 тамирчин бий. Тэд 20-иос дээш тулалдсан атлаа нэг хожигдолтой буюу бараг хожигдолгүй тамирчид. Дэлхийн чансааны Топ 15-д буй тамирчид юм. WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Миний промотер, менежерүүд, багийнхан маань энэ тэмцээнийг Монголд зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Тэр хэрээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг ч босгож байгаа юм. Майк Тайсон гэх тамирчныг бүгд мэднэ. Үүн шиг л зурагтаар үздэг тоглолтыг Монголд харуулахыг зорьж байна. Энэ бүсийг авах гэж би маш их хичээсэн. Би зүгээр л маш их хичээдэг. Өдөр бүр 10 кг хасаж байна. Багийнхандаа, монголчууддаа ялалтыг авчирмаар байна. Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсэж байна. Энэ тулаанд гавьяат тамирчин Н.Төгсцогт ах оролцохоо илэрхийлсэн. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна” хэмээсэн юм.
“Аваргуудын үдэш” нэртэй тулаанд долоон орноос тулаанчид ирж, Монголын шилдгүүдтэй халз тулалдах аж. Үүнийг Монгол болон АНУ-д шууд дамжуулах аж.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЦЭНДБААТАРАА ЧИ ЧАДНАА СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ МАШ САЙН БЭЛТГЭЭРЭЙ УР ЧАДВАР БОЛ БАЙГАА ШҮҮ ЧАМД ЭХ ОРОНДОО ТЭНГЭР ХАРЧИХАВАА ЯЛЧИХСАН ГЭЭД Л БОДЧИХ ЭСРЭГ ТАМИРЧНАА ДУТУУ ҮНЭЛЭХ ВИЙ.ДҮҮ НАРАА МАШ САЙН ШАХААРАЙ ЯЛАГДААД ҮЗЭЭРЭЙ ЧИ
Төгс цогт гэж худлаа гар болио...пизда
Ингээл донтой юм шиг өө хайж явах юм
Дүү нарт амжилт хүсье. Ард түмнээ баярлуулж, зэрэг огшихыг хүсье.
Амжилт хүсье.Ялалтын төлөө огшичгооё ????????????Уухай???????????? Уухай???????????? Уухай????????????
Дэлхийд хамгийн топ холбоо нь ямар холбоо бн аа??? Манайхны тулаан хэвлэх мэдээллийн хэрэгслээр ер гарахгүй байхаар нь сонирхон асууж байгаа юм шүү!!! Зурагтаа дандаа л дэлхийн топуудын тулаан гарах юм!!!
Өдөр бүр 10кг жин хасч бгаа гэнэ үү, сэтгүүлчид энэ хэсгийг будлиад бичсэн бололтой ккк. Цэндбаатартаа амжтлтын дээдийг хүсье!!!