Нийгэм мэдээ
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүллээ
Монополын эсрэг газар 2024 оны 12 дугаартай удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүндээ зарласан хямдрал, урамшууллын зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад бараа бүтээгдэхүүний үндсэн үнэ болон хямдарсан үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдарсан хувь, кассын үнэ зөрүүтэй, урамшууллын мэдээлэл ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг нийтлэг зөрчил илэрлээ.
Тус газраас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хямдрал урамшуулал зарлахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар зөвлөмж хүргүүллээ гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.

З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ улс эзэнгүй болсон!!! Төрийн албан хаагч ажилаа хийхгүй болоод удаж бн!!!
Үнэ үзээд кассд очоод авах гэхээр өө уучлаарай өөр барааны үнэ эсвэл хажуугийн барааных гэдэг ш лээ тэр байрны хонжвортой сүү авсан чинь сүү гэж бичилгүй өөр бараа уншуулж б сан сансрын баясах ын касс