Эдийн засгийн мэдээ
Нас гүйцсэн эр хонь Өмнөговь, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу ₮280 мянган төгрөгтэй байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 12 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.5 сая төгрөг болж, 36.6 мянган төгрөгөөр өссөн тухай ҮСХ-ноос мэдээллээ.
- Соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 34.8 мянган төгрөгөөр,
- Хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 105.6 мянган төгрөгөөр,
- Эр хонины үнэ 242.0 мянган төгрөг болж, 28.5 мянган төгрөгөөр,
- Эр ямааны үнэ 157.7 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
2024 оны 12 дугаар сард эр хонины үнэ Өмнөговь, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөгийн ханштай байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны 12 дугаар сард 10.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.0 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 мянган төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.