Нийгэм мэдээ

Нийслэлд хурдны зам барьсны дараа машины дугаар олголтыг өөрчилнө

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд тойрог зам, Туулын хурдны замыг барьсны дараа импортын машины хязгаар буюу Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтод өөрчлөлт оруулна гэв.

Тодруулбал, Туулын хурдны замыг барих тендерийг нэгдүгээр сарын 25-26, зургаадугаар сарын 1-нд Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог замын тендерийг зарлаж, эдгээр замыг 24-36 сарын хугацаанд барина.

Ингэснээр хотын авто замын түгжрэл 50 хувиар буурах боломжтой гэж төсөөлжээ.

Энэ төсөөлөл биелсэн үед импортын машиныг нэмэхгүй байх зорилгоор улсын дугаарын дээд хязгаар тогтоосон өөрчлөлтийг эргэн харж, уян хатан болгох ажээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны хоёрдугаар сард Улаанбаатарын дугаар олгох автомашины дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 10:59

Үйлдвэрлэж чадах биш дээ, эргэлтгүй болбол илүү их эрсдэл үүсэх нь тодорхой шүү дээ, бүх машин хуучирч хэрэгцээ хангахгүй болно шд, тэр үед нь л хотын дарга маань мянга мянгаар нь машин бөөндөж ашиг олох санаа өвөрлөөгүй бол машины эргэлтийг ингэж гацааж цус харвуулж болохгүй шүү дээ.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 19:19

Гоё ирээдүй ярьж байгаад л бултна

Холбоотой мэдээ

Back to top button