Нийгэм мэдээ

"Жагсаал санаачлагч Б.Цацралын биед халдсан этгээдүүдийг тогтоон, шалгаж байна"

Тав хоногийн өмнө /2025.01.11/ Улаанбаатар хотын төв цэг Чингисийн талбайд иргэд, олон нийт утаа гамшгийн хэмжээнд хүрч, татварын дарамт нэмэгдсээр байгааг эсэргүүцэн Засгийн газрыг огцрохыг шаардан жагссан. Тус жагсаалын үеэр олон зөрчил бүртгэгдэж шалгагдаж байгаа талаар өнөөдөр /2025.01.16/ Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тус мэдээлэлдээ, "Нэгдүгээр сарын 11-нд болсон төв талбай дээрх цуглаанд оролцсон иргэд дунд согтууруулах ундаа хэрэглэсэн, бага насны хүүхдээ дагуулсан, өндөр настай иргэд гэх 129 хүнд зөвлөгөө өгч, гэрт нь аюулгүй хүргэж өгсөн. Мөн жагсаал цуглааны үеэр нэлээдгүй олон зөрчил гарсан.

Тухайлбал, иргэдийн хөрөнгө рүү дайрсан, төрийн тусгай алба хаагчийн биед нь халдаж савхыг нь хугалсан. Цагдаагийн алба хаагчийг шатнаас түлхэж, биед нь гэмтэл учруулсан гэх хэргүүдийг мөрдөж, прокурорт шилжүүлсэн. Мөн цахим орчинд цацагдсан бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явж байсан эмэгтэйд гар хүрсэн этгээдийг олж тогтоосон хэргийг шалгаж байна.

Төрийн ордон буюу төрийн тусгай объект руу бие зассан болон алба хаагч нар луу дайрсан зөрчлүүдийг нэмэлтээр шалгаж байна. Нэмэлтээр дурдахад цахим орчинд  түгээгдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас тус бүрчлэн шалгаж байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Үндэсний эвлэлийн гишүүн болох жагсаал цуглааныг зохион байгуулсан гэх Б.Цацралын биед халдсан этгээдүүдийг олж тогтоосон, хяналт шалгалтын ажил хийгдэж байна" гэж мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батзориг
Батзориг
1 сар 16, 2025 13:55

Ерөөсөө жагса�##� хийвэл ш�##�гана шүү барьж хорино шүү л гээд байх юмаа

Зочин
Зочин
1 сар 16, 2025 15:54

Тэхгүй яах юм хориотой юм хииж хууль зөрчөөд байхад чинь хорино барина шоронд хиинэ зөвшдээ

Зочин
Зочин
1 сар 16, 2025 15:51

Жагслаа гээд ямар ашиг үр дүн байгаа вэ юуч байхгүй л байдаг

Зочин
Зочин
1 сар 16, 2025 15:50

Ямар учиртай жагсаж байгаагаа ойлгоогүй эргүүнүүд ихэнх нь байгаа шүүдээ зохион байгуулж чадахгүй хии хөөргөсөн б�##�айнууд ч байдаг

Зочин
Зочин
1 сар 16, 2025 17:55

Тэрийг ш�##�гаж яах вэ дээ . Өөр хийх ажилгүй юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button