Цасан баримлын ДАШТ-д манай улсын баг тэргүүн байр эзэллээ

АНУ-ын Миннесота мужид энэ сарын 15-наас 26-ныг дуустал "World Snow Celebration" буюу цасны баяр болж байна. Энэ үеэр цасан баримлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ зохиогдсон юм.

Энэ удаагийн тэмцээнд Канад, Дани, Тайвань, Мексик, Энэтхэг, Монгол, Испани, Финланд, Перу, Мальта, Их Британи болон АНУ-ын баг оролцжээ. Уг тэмцээнд оролцох хүсэлтээ ирүүлсэн багуудыг тусгай шүүгч нар шалгаад оролцох эрх өгдөг журамтай. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголоос "Team Falcon" баг өрсөлдсөн юм. Г.Баянмөнх ахлагчтай уг багт Ц.Батмөнх, И.Амар, М.Дорждамба нар багтжээ. Тэд "Voice" бүтээлээрээ тэргүүн байр эзлээд байна.
Удаах байранд Мексик уран бүтээлчдийн "Trapped" баг орсон бол гуравдугаарт байранд Тайванийн "Whispers in the Breeze" шалгарсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.