Нийгэм мэдээ
"Улсын аварга малчин, саальчин, фермер"-т ₮129 саяар 123 мөнгөн аяга авахаар төсөвлөжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 123 ширхэг мөнгөн аягыг 129 сая төгрөгөөр авах тухай тендер зарласан байна.
Тодруулбал, "Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер"-д олгохоор ийн зарлажээ. Тухайн мөнгөн аяганд тавигдах шаардлага,
- Амсрын хэмжээ - 160 мм
- Өндөр - 45мм
- Аяганы эзлэхүүн - 450 мл
- Аяганд орсон нийт мөнгөний жин - 135 граммаас доошгүй
- Аяганы ёроолд нь 925 сорьцтой, таван хошуу мал, бадамлянхуаг товойлгон цутган суулгасан байх хэмээн заажээ.
Тэгвэл худалдан авахаар тусгасан 123 мөнгөн аягыг 129.125.000 төгрөгт хуваан үзэхэд нэг ширхгийн үнэ 1.049.797 төгрөг болж байна. Тухайн тендерт төсөвлөсөн өртгийг ХХААХҮЯ-ны урсгал төсвөөс гаргана.
Уг тендерийг өчигдөр буюу /2025-01-20/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.