Эдийн засгийн мэдээ
Үхрийн цул мах ₮21.8 мянгын үнэтэй байна

Улаанбаатар хотод 2025 оны 01-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Алтантариа I гурил кг тутамдаа - 4 төгрөгөөр өсөж 2220 төгрөг
- Хар талх, 300 гр - 17 төгрөгөөр өсөж 2453 төгрөг
- Хонины ястай мах кг тутамдаа - 152 төгрөгөөр өсөж 15.642 төгрөг
- Үхрийн цул мах кг тутамдаа - 193 төгрөгөөр өсөж 21.880 төгрөг
- Ургамлын тос, литр тутамдаа - 404 төгрөгөөр өсөж 6497 төгрөг
- Ногоон цай - 36 төгрөгөөр өсөж 4040 төгрөг
- Хүрэн манжин кг тутамдаа - 67 төгрөгөөр өсөж 3642 төгрөг
- Сонгино кг тутамдаа - 45 төгрөгөөр өсөж 3547 төгрөг болсон байна.
Харин цагаан будаа кг тутамдаа 47, үхрийн ястай мах кг тутамдаа 65, адууны ястай мах 300, элсэн чихэр 133, өндөг ширхэг тутамдаа 1, лууван 21, байцаа 34 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа бол бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.

О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15,642 төг гэх мэт үнэ хаана байна. Ийм задгай тоотой худ�##�даа байна уу