ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа

Худалдаа Хөгжлийн Банк дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл болох Apple Pay үйлчилгээг харилцагч нартаа зориулан 2024.12 сард Монгол улсад нэвтрүүлсэн. Үргэлжлүүлэн Apple Pay үйлчилгээг хамгийн идэвхтэй ашигласан харилцагч нараа урамшуулах хөтөлбөр зарласан билээ.
Тэгвэл өнөөдөр тус урамшууллын хамгийн анхны 102 ялагч тодорч, шагналаа гардан авлаа.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд сар бүр Apple Pay-ээ хамгийн идэвхтэй буюухамгийн олонудаа уншуулсан ХХБ-ны 102 харилцагч тодрох юм.
Харилцагч та ч бас төлбөр тооцоогоо хийх бүрдээ утсаараа Apple Pay-ээ уншуулаад байхад, 102 ялагчийн нэг болох боломжтой.
Ямар урамшуулалтай вэ?
Apple Pay-ээ уншуулсан тоогоор сар бүр:
- нэг харилцагч - Банкны өөрийн эх үүсвэрийн ОРОН СУУЦНЫ зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх эрх
- нэг харилцагч - iPhone 16 гар утас
- 100 харилцагч - Apple 25$ GIFT-CARD
Урамшууллын хугацаа: 2025.05.30 дуустал
Хэрэв та ApplePay үйлчилгээнд хараахан бүртгүүлж амжаагүй бол TDB Online апп-аар дамжуулан маш хялбархан бүртгүүлээрэй.

Мөн ХХБ-ны харилцагч биш байсан ч TDB Online апп татаад, шууд харилцагч болж, Apple Pay-н хурдыг мэдрээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.