Баяндун сумын хүн ам 3.6 хувиар нэмэгджээ

Дорнод аймгийн Баяндун сумын хүн ам 3.6 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн онд тус сумын хүн ам 3225 гэж тоологдсон нь хүн ам нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм.
Сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хотыг зоригсдын тоо ихээр нэмэгдээд байна. Баяндун сум нь хүн амын тоог нэмэгдүүлэхээр үйлдвэрлэл, өрхийн амжиргааны түвшнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.
Тодруулбал, энэ жил тус сумын 100 жилийн ойн баяр бөгөөд ойн хүрээнд орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг тогтоон барихын тулд хүндээ хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ талаар сумын засаг дарга Б.Батхүү хэлэхдээ, "Бид эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллана. Мөн малын угшил сайжруулах төсөл хөтөлбөр гаргасан. Үүний дагуу ажиллаж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төлөвлөгөөтэй.
Баяр наадмыг угтаж, хөшөө барихгүйгээр үйлдвэр байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын буриадууд ирж суурьшсан биз