Нийгэм мэдээ
Гурван сая дахь иргэн Х.Монголжин өнөөдөр 10 нас хүрч байна

2015 оны нэгдүгээр сарын 24-нд Х.Монголжин мэндэлснээр, Монгол Улсын хүн ам гурван саяд хүрсэн.
Өнөөдөр гурван сая дахь иргэн Х.Монголжингийн төрсөн өдөр тохиож, тэр 10 нас хүрч байна.
Х.Монголжин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн билээ.
Статистик харвал хоёр сая дахь иргэн 1998 онд мэндэлж байжээ.
2023 оны сүүлээр манай хүн ам 3.5 саяд хүрсэн. Өнгөрсөн жилийн статистик нэгтгэгдээгүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.