Нийгэм мэдээ
"Биг" худалдааны төвд гарсан галаас ₮3 тэрбумын өмч, хөрөнгө хамгаалжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өчигдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраасан аж.
Тус худалдааны төв нь 2300 м/кв талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртжээ.
Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамсалтай явдал болжээ.Барилга дотор 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө байгааг ламаас асуусан юм уу?