Нийгэм мэдээ
Автобусны буудлаас хүнээ авалгүй явсан жолоочийг 25 мянгаар торголоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Автобусны жолооч буудал дээрээ буу" гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр зогсохыг шаардсан бол жолооч зүй бус харьцсаныг тогтоосон байна.
Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгсөн байна. Харин автобусны жолооч буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан гэх гомдол батлагдаж, жолоочийг 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгосон аж.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал. 700444040 дугаарын утсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриалсан юм.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.