О.Баасанхүү: МИАТ-ийн нисгэгч Германд хар тамхи хэрэглэж, нислэг удаа дараа хойшилсон

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан “МИАТ” компанитай холбоотой нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэв. Тэрбээр “Улаанбаатараас-Берлин чиглэлд ниссэн МИАТ компанийн онгоцны нисгэгч нар хар тамхи хэрэглэсэн байсан” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
Тэгвэл энэ талаараа өнөөдөр хэвлэлд мөн тодруулга өгчээ.
Энэ тухай хэлэхдээ, “МИАТ-д бүтцийн өөрчлөлт хийж байгаа би огт сонирхохгүй байна. Өнөөдөр нисгэгч нар нь хүний нутагт архи дарс уугаад, агсам согтуу тавиад явдаг болж. Таван одтой зочид буудлыг үймүүлээд бөөн өр ширэнд орсон байна шүү дээ. Өчнөөн нэхэмжлэх ирэх гэж байна. Манайх шиг “зүгээр, зүгээр” гээд орхихгүй шүү дээ. Үүнийг сайд нь яагаад хариуцахгүй, дуугүй байгаад байгаа юм бэ. Сайд нь хариуцлагатай байвал бүх салбар хариуцлагатай байна. Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг “согтуурлын зэрэгтэй байна” гээд нисгээгүй. Маргааш нь “хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн” гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой” хэмээн ярьсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Elbeg hartamhi tatdag bsiinm chni..busadni tatalgyi yahavd..